Австрали Умард Солонгосоос эмээж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-28 15:13:31
КАНБЕРРА. /Sputnik/. Австралийн Ерөнхий сайд Малколм Тернбалл өнөөдөр “Умард Солонгос бүс нутгийн улс орнуудад цөмийн цохилт өгч болзошгүй. Пхеньяны сүрдүүлэгт манай улсын Засгийн газар ач холбогдол өгч байна” гэж мэдэгдлээ.

Солонгосын Хойг руу илгээсэн АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг живүүлнэ гэж Умард Солонгос саяхан мэдэгдэхийн сацуу “хэрвээ АНУ-ын холбоотон хэвээр байвал Австралид ч цохилт өгөх болно” гэж сүрдүүлсэн юм.

Үүнтэй холбогдуулан Австралийн Ерөнхий сайд мэдэгдэл хийхдээ “Умард Солонгос хөрш орнууд руугаа халдах магадлал, эрсдэл өндөр байна. Пхеньянд цөмийн зэвсэг бий” гэжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Умард Солонгосыг хазаарлаж чадах эдийн засаг болоод улс төрийн хүч нөлөө БНХАУ-д бий. Тиймээс Пхеньяны өдөөн хатгалгыг зогсоохын тулд Бээжин бүс нутгийн бусад улс оронтой хамтран ажиллах хэрэгтэй” гэв.
Г.Доржханд


関連ニュース