Умард Солонгосын асуудлыг шийдвэрлэхэд туслахыг Д.Трамп Хятадаас хүслээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /VOA/. Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд нөлөөгөө ашиглан Пхеньянд шахалт үзүүлэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятад улсад хандан уриаллаа.
Д.Трамп өнгөрсөн амралтын өдөр “CBS” телевивизэд ярилцлага өгөхдөө “бид Умард Солонгосын аюул заналхийлэлд худалдааны асуудлаас илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй байж магадгүй юм. Умардтай дайн дэгдвэл их хэмжээний хохирол учирч, олон сая хүн амь үрэгдэнэ” гэжээ.
Хэрвээ Умард Солонгостой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд Хятад улс тусалбал АНУ худалдааны асуудлаар Бээжинд буулт хийнэ гэж тэрбээр хэлсэн байна.
Тэрбээр Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уныг "хар залуугаараа төрийг удирдаж чадаж байгаа маш ухаалаг хүн” гэж тодорхойлжээ.

Г.Доржханд