Д.Трамп Филиппиний ерөнхийлөгчийг Цагаан ордонд урьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МАНИЛА. /ВВС/. Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте өнгөрсөн бямба гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар “маш найрсаг” яриа өрнүүлж, Цагаан ордонд айлчлахыг хүссэн урилга хүлээн авчээ.
Ихээхэн шүүмжлэл дагуулж буй Р.Дутертэгийн мансууруулах бодисын эсрэг дайны талаар хоёр улсын удирдагчид ярилцсан байна. Филиппинд 12 сарын өмнө мансууруулах бодисын эсрэг дайн зарласнаас хойш 7000 гаруй хүн амь үрэгдээд байгаа юм.

Тэд мөн Умард Солонгосын асуудлыг авч хэлэлцсэн байна.
Хар тамхины эсрэг дайны явцад шүүхийн шийдвэргүйгээр олон мянган хүнийг хөнөөж байгааг шүүмжилснийх нь хариуд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамаг Р.Дутерте бүдүүлэг үг хэллэгээр дайрч доромжилсноор Вашингтон болон Манилагийн харилцаа муудаад байсан юм.
.jpg)
Харин Цагаан ордноос өчигдөр гаргасан мэдэгдэлд “Ерөнхийлөгч Д.Трамп Филиппиний төрийн тэргүүн Р.Дутертетэй утсаар хийсэн хэлэлцээнд маш сэтгэл хангалуун байна. Ерөнхийлөгч түүнийг Цагаан ордонд урьсан” гэжээ.
Р.Дутерте яг хэзээ АНУ-д айлчлах нь тодорхойгүй байна.
Г.Доржханд