В.Януковичийн 1,5 тэрбум долларыг хурааж, улсын төсөвт оруулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КИЕВ./BBC/. Украины төрийн эзэмшлийн "Ощадбанк" тус улсын Ерөнхийлөгч Виктор Янукович болон түүнийг тойрон хүрээлэгчдийн дансанд байгаа 1,5 тэрбум долларыг хураан авч, улсын төсөвт оруулах шийдвэр гаргажээ.
Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлөөс гаргасан мэдээлэлд дурдсанаар, шүүхийн шийдвэрээр дээрх мөнгийг хураасан байна. Тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Александр Турчинов энэ мөнгөний зарим хэсгээр улсын батлан хамгаалахын захиалгыг санхүүжүүлнэ гэдгийг дурджээ.
Сануулан дурдахад, 2015 оны 1 дүгээр сарын 28-нд Улсын санхүүгийн хяналтын алба Янукович болон түүнийг ойрын хүрээллийн хүмүүстэй холбоотой компаниудын 1,5 тэрбум долларыг битүүмжилсэн юм.
Энэ оны эхээр Украины засгийн газар 2017 оны төсөвт “авлигачдаас хураан авсан мөнгө” болох 10 тэрбум гривен буюу 400 сая орчим долларыг оруулахаар тусгасан байна. Түүнийг улс орноосоо урвасан, хахууль авсан болон эсэргүүцлийн жагсаалд оролцогчид амиа алдсан хэрэгт холбоотой гэж Украины эрх баригчид үзэж байгаа юм.

Х.Сарнай