Х.Клинтон сонгуульд ялагдсаныхаа бурууг Оросын хакеруудад тохов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛОНДОН./BBC/. Хиллари Клинтон мягмар гарагт ярилцлага өгөхдөө "өнгөрсөн оны Ерөнхийлөгчийн сонгуульд Оросын хакерууд болон Холбооны мөрдөх товчооны даргын хийсэн үйлдлүүдээс болж би ялагдсан" гэж мэдэгджээ. Тэрбээр мөн өөрийгөө Ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг “эсэргүүцлийн ажиллагааны нэг хэсэг” гэж тодорхойлсон байна.
“Хэрвээ сонгууль 10 дугаар сарын 27-нд болсон бол би Ерөнхийлөгч болох байсан” гэж тэрбээр CNN-д ярилцлага өгөхдөө хэлжээ.
Хэдийгээр Хиллари Клинтон ялагдлынхаа хариуцлагыг өөр дээрээ хүлээж байгаа гэж хэлсэн боловч "хэрвээ хоёр зүйл байгаагүйсэн бол би ялах байлаа" гэжээ. Юуны өмнө, Оросын хакерууд Клинтоны сонгуулийн штабын дарга Жон Подестын цахим шууданг нийтэд ил болгосон, хоёрдугаарт, 10 дугаар сарын 28-нд Холбооны мөрдөх товчооны дарга Ж.Коми "Х.Клинтон Төрийн нарийн бичгээр ажиллаж байхдаа хувийн серверээ ашиглаж байсан гэх хэргийг дахин мөрдөн шалгана" гэж Конгресст мэдэгдсэн нь Клинтоныг ялагдалд хүргэсэн аж.
“Хэрвээ Жеймс Комигийн захидал, WikiLeaks”-ийг оросууд ашигласан явдал нь олон хүний санаа бодолд эргэлзээ төрүүлээгүй бол би ялах байсан” хэмээн Хиллари Клинтон ярьжээ.
Гэрлэлтийг үзэн ядах үзэл таны ялагдлын нэг шалтгаан болсон уу гэсэн асуултанд Хиллари “Тийм ээ, энэ ч бас нөлөөлсөн гэж бодож байна” гэж хариулжээ.
Х.Клинтон CNN-д өгсөн ярилцлагууддаа Дональд Трампыг байнга шүүмжилж байгаа бөгөөд Д.Трампын шийдвэрүүд төдийгүй түүний хэв маягийг эсэргүүцэн шүүмжилнэ гэдгээ илэрхийлсэн юм.
О.Барс