Диего Коста Хятадын клубт 29 сая еврогийн цалинтайгаар тоглоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА./TASS/. Испанийн хөлбөмбөгийн шигшээ баг, Английн “Челси” клубын довтлогч Диего Коста Хятадын “Тяньжин Цюаньцянь” клубт тоглохоор болжээ. Энэ тухай Британийн “The Sun” сонин мэдээллээ.
Хөлбөмбөгчиний цалин нь жилд 29 сая евро байх аж.
Өдгөө 28 настай Д.Коста “Челси”-гийн бүрэлдэхүүнд Английн аварга, Английн цомын аварга болж байсан төдийгүй “Атлетико” клубын бүрэлдэхүүнд Испанийн аварга, Испанийн цомын аварга болж байжээ. Энэ тоглолтын улиралд тэрбээр 38 тоглолтонд оролцохдоо 20 гоол оруулсан байна.
Д.Коста “Челси” клубт 2014 оны зун шилжин ирэхдээ 5 жилийн гэрээ байгуулж байжээ.
О.Барс