Цахилгааны хязгаарлалт 20-ныг дуустал үргэлжилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд энэ сарын 16-ны өдрөөс 08:00-20:00 цаг хүртэл цахилгааны хязгаарлалт хийж буй. Энэ хугацаанд Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 110 кВт-ын цахилгаан дамжуулах сүлжээний их засварын ажил өрнөж байгаа бөгөөд энэ сарын 20-ныг дуустал үргэлжлэх юм байна.
Зуны улиралд цахилгаан, шугам сүлжээний доголдолгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүднээс сүүлийн жилүүдэд тавдугаар сардаа багтаан их засварын ажлыг хийж буй аж. Засвар хийгдсэнээр хур тунадас, үер, бусад хүчин зүйлүүдээс шалтгаалж цахилгааны доголдол гарахгүй байх боломж бүрдэж байна.

Б.Мөнхзул