Аймгийн хэмжээнд 12000 га-д тариалалт хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт энэ жил урьдын адил Сүхбаатар, Түмэнцогт сумдын газар нутагт тариалалт хийнэ. Улаан буудай, рапс, овъёос, төмс хүнсний ногоо, ногоон тэжээл зэрэг нэр төрлийн ургацыг нийт 12000 га газарт тариалахаар төлөвлөжээ.
Одоогоор Сүхбаатар, Түмэнцогт сумдад улаан буудай 6200 га-д, рапс 1200 га-д, овъёос 275 га-д Дорнод шим агро, Хэрлэн-Алтай, Түмэнцогт ургац зэрэг компаниуд тус тус тариалалт хийж байна. Төмс хүнсний ногоо, нарийн ногоог бүх сумдад тариалж байгаа юм байна. Харин зургаадугаар сарын дунд үеэс ногоон тэжээлийн тариалалт эхэлнэ. Ногоон тэжээлийг нийт 84 га газарт тариална.
“2017 онд аймгийн хэмжээнд бүх ургац нийлээд 12000 га-д тариалахаар төлөвлөөд байгаа. Одоогоор тариалалт хэвийн үргэлжилж байна. Өнгөрсөн жил байгаль цаг уурын нөхцөлөөс шалтгаалаад ихэнх ургацаа алдаж байсан. Тиймээс энэ жил ургацаа 100 хувь хурааж авахын тулд хаа хаанаа их анхаарч байгаа” хэмээн аймгийн ХХААГ-ын Газар тариалан, техник технологи хариуцсан мэргэжилтэн Д.Хадбаатар хэллээ.
Өнгөрөгч 2016 онд нийт ургацынхаа 70 хувийг алджээ. Энэ нь ган гачиг, байгалийн үзэгдэлтэй холбоотой гэнэ.

Т. Одончимэг