Малчид иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/.Архангай аймгийн Цагдаагийн газраас төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх, иргэдэд учирч буй эрсдэлт хүчин зүйл, осол гэмтэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Багийн нээлттэй нэг өдөр-Иргэдтэйгээ хамт” өдөрлөгийг Эрдэнэбулган сумын 6 дугаар багт малчин иргэдийн дунд зохион явуулжээ.
Өдөрлөгөөр Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн хошууч Ц.Чимэддорж, Олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Наранчимэг нар мал хулгайлах болон бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоо ямар байх ёстой, “Хөршийн хяналтын хөтөлбөр”, “Малчдын бүлэг” ажиллуулах журмын тухай мэдээллийг 130 гаруй иргэд, малчдад хийсэн байна. Мөн иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгчээ.
Энэхүү өдөрлөгийг малчин иргэдийн дунд шат дараатай хийснээр аймагт үйлдэгдэж байгаа мал хулгайлах гэмт хэргийн гаралт тодорхой тоогоор буурна гэж үзэж байгаа юм.

Б.Гэрэлт-Од