Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-06 14:40:27
Архангай /МОНЦАМЭ/. Монгол улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн сурталчилгаа өнөөдөр эхэлж байна.

Архангай аймагт өнөөдөр өглөө 10.00 цагт Монгол улсын ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сурталчилгаа, морин цаг буюу 11.40 цагт Монгол улсын ерөнхийлөгчид Ардчилсан Намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын, Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар нарын сонгуулийн сурталчилгаа эхэллээ.

Сонгуулийн сурталчилгааны нээлтийг аймгийн МАН, АН, МАХН-ын хорооны дарга нар нээж үг хэлсэн бөгөөд нэр дэвшигчдэд амжилт хүсч ахмад, болоод эмэгтэйчүүд, залуучуудын төлөөллүүд сэтгэлийнхээ үгийг хэлж байв.  

Б.Гэрэлт-Од
関連ニュース