Гал түймрийн улмаас хоёр хүн амь насаа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-06 15:10:48
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 2017 он гарсаар 28 удаагийн обьектын гал түймэр гарчээ. Гал түймрийн улмаас хоёр хүн амь насаа алдаж, 141.0 сая төгрөгийн хохирол учирсан байна.

Эдгээр гал түймрийн шалтгаан нөхцөлийн дийлэнх нь иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэл, цахилгаан угсралт, ашиглалтын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гарчээ.

Мөн аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид шуурхай ажилласны дүнд аж ахуй нэгж байгууллага, иргэдийн 125.0 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Иргэдэд аймгийн ОБГ-аас нэг дор олон цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэртүүлэхгүй, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх, гэр орондоо зул, хүж асаахдаа үл цонох материал дээр тавих, хяналтгүй орхихгүй байх, цахилгаан хэрэгслийг ашиглаагүй үедээ хүчдэлээс байнга салгаж орхих, бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг анхааруулж байгаа юм.

Б.Гэрэлт-Од
関連ニュース