Сүү боловсруулах жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Чулуут суманд саальчид, цагаан идээ үйлдвэрлэгчдийн уулзалт, зөвлөлгөөнийг энэ сарын 4-ний өдөр зохион байгууллаа. Зөвлөлгөөнд аймгийн Өлзийт, Хайрхан сумаас бусад 17 сумын 150 орчим төлөөлөгч оролцсон юм.
Энэхүү арга хэмжээг “Нэг Архангай-Шинэ хөгжлийн тэмүүлэл” ТББ санаачлан, ХХААХҮЯ-тай хамтран зохион байгуулжээ.
Зөвлөлгөөний үеэр сүү боловсруулах жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, орлого нэмэгдүүлэх боломж, сүү цагаан идээний чанар стандартад тавигдах шаардлага, өрхийн үйлдвэрлэлийн эрүүл ахуй, ариун цэврийн баталгаажуулалтын тухай, мөн Архангай аймгийн сүүний нөөц, сүү үйлдвэрлэлийн хөтөлбөр, орон нутгийн сүү боловсруулах жижиг үйлдвэрт тавигдах шаардлага, монголд үйлдвэрлэх боломжит бяслагны танилцуулга, бага оврын үйлдвэрийн технологи зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгсөн байна.
Архангай аймаг жилдээ 108,4 сая л сүү бэлтгэж, аймгийн хүн амын сүү сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг 100 хувь, үүнээс үйлдвэрийн аргаар 2190 тн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хүн амын хэрэгцээний 20 хувийг хангадаг учраас сүү боловсруулах жижиг дунд үйлдвэр, цехүүдийг хөгжүүлэх бүрэн боломжтой гэж үзжээ.
Зөвлөлгөөнөөс аймгийн сүү цагаан идээ үйлдвэрлэгчдийн холбоо байгуулах, нэгдсэн зохион байгуулалтад орох, үйлдвэрлэл эрхлэх, бүтээгдэхүүн борлуулахад хорших, нэгдэх, аймгийн хэмжээнд сүү цагаан идээний хөтөлбөртэй болох, эрүүл аюулгүй бөгөөд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мэргэжлийн холбоодтой хамтрах, сүүний салбарын хууль эрхзүйн орчинтой холбоотой, амьдралд зөрчилтэй асуудлыг шийдвэрлэх санал гаргах зэрэг зургаан заалт бүхий зөвлөмжийг гаргажээ.

Б.Гэрэлт-Од