11 дүгээр цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын хэмжээнд арван цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг. Цэцэрлэгийн насны хүүхдийн хамрагдалт 80 гаруй хувьтай байдаг. Энэ нь тийм ч бага үзүүлэлт биш боловч цэцэрлэгийн гадуур үлдэж буй хүүхэд цөөнгүй бий. Үүнтэй холбоотойгоор Баруун-Урт сумын 11 дүгээр цэцэрлэгийг байгуулахаар ажлаа эхлээд байна.
БСШУСЯамны дэмжлэг болон орон нутгийн хамтарсан төсвөөр 11 дүгээр цэцэрлэгийн засварын ажлыг эхлүүлэхээр болжээ. Хуучин Хөдөлмөрийн хэлтэс байрлаж байсан хоёр давхар барилгыг ийнхүү цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар шийдвэрлэсэн байна. Хөдөлмөрийн хэлтэс татан буугдсанаас хойш тус барилгыг бүтэн нэг жилийн хугацаанд ашиглаагүй өдий хүрсэн юм. Энд нийт 300 сая төгрөгөөр их засварын ажил хийнэ.
“Барилгын засварын зураг төсөл бэлэн болсон. Хөрөнгө мөнгөний асуудал ч шийдэгдсэн. Одоо ганцхан нээлттэй тендер зарлахыг хүлээж байна. Тендер зарлагдаад шууд засварын ажил эхэлнэ. Бид 11 дүгээр цэцэрлэгийг ирэх шинэ хичээлийн жилд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Цэцэрлэгтээ төвөөс алслагдсал есдүгээр багийн хүүхдүүдийг түлхүү авна гэж зорьж байгаа. Энэ цэцэрлэг ашиглалтад орсноор аймгийн төвийн цэцэрлэгийн насны хүүхдийн хамрагдалт 90 хувьд хүрэх болно...” хэмээн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Л. Байгалмаа хэллээ.
Цэцэрлэгийн таван бүлэгт 125-150 хүүхэд хамрагдах бөгөөд хориод ажлын байр шинээр бий болох юм байна.

Т. Одончимэг