Шалгалтын өдрүүдэд эрчим хүч тасалдуулахгүй байхад анхаарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт эхэлсэн. 2017 онд Сүхбаатар аймгийн хэмжээнд 670 сурагч ЭЕШ-д орохоор бүртгүүлсэн байна. Эхний хичээл болох Монгол хэлний шалгалтанд нийт бүртгүүлсэн сурагчдаас 639 нь оржээ. Шалгалтын үеэр сурагчид бичиг баримтаа орхиж ирэх тохиолдол хоёр, гурав гарсныг газар дээр нь шийдвэрлэж, шаардлагатай арга хэмжээ авч ажилласан байна.
Аймгийн хэмжээнд 12 дугаар анги төгсөж буй сурагчдын хувьд ихэнх нь буюу 80 гаруй хувь нь Нийгмийн тухай мэдлэг, Математикийн хичээлээр Англи хэл, Монгол хэлний хичээлээр 60 гаруй хувь нь шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. харин хамгийн цөөхөн хүүхэд шалгалт өгөх хичээл нь Монголын түүх, Газарзүй, Орос хэлний хичээл бөгөөд ердөө 6-13 сурагч шалгалтанд орох аж. ЭЕШ-ын зохион байгуулалтын ажилд үнэлгээний төвөөс томилогдсон ажлын хэсэг, зохион байгуулагчид зургаа, БСУГ-ын мэргэжилтнүүд, сургууийн удирдлага, багш нар гээд 40 хүн гээд нийт 46 хүн ажиллаж байна.
“Бид ээлжит элсэлтийн шалгалтаа амжилттай эхлүүллээ. Манай газрын зүгээс зохион байгуулалтын ажлыг хийж байгаа. Тиймээс шалгалт явагдах байрны бэлтгэл ажил дээр маш их анхаарсан. Энэ жилийн хувьд Монгол хэл болон Англи хэлний шалгалтуудад сонсох даалгавар ирж байгаагаараа онцлог. Тиймээс шалгалтын байранд сонсох төхөөрөмжүүдийг байрлуулж бэлэн байдалд оруулсан. Мөн шалгалт явагдаж буй бүх ангиудад камер, сүлжээ сарниулагч төхөөрөмж байрлуулсан. Ингэснээр шалгалтанд оролцогчид гар утас болон бусад ямар нэгэн зүйлийг ашиглах боломжгүй юм. Ер нь шалгалт явагдах байрны бэлтгэл ажил сайн хангагдсан гэж үзэж байгаа. Дараагийн нэг онцлог бол бид энэ жилийн шалгалтанд сумдын БДС-ийн сургалтын менежерүүдийг шалгагч багшаар татан оролцуулж байна. Ингэснээр тэд шалгалт ер нь яаж явагддаг юм гэдэгтэй өөрийн биеэр танилцаж, дараа дараагийн жилүүдэд хүүхдүүдээ юун дээр нь илүү анхааруулах шаардлагатай байна гэдгийг олж мэдэх юм. Манайд ер нь ЭЕШ-тай холбоотой ноцтой зөрчил гараад байдаггүй. Энэ жил ч тэр жишгээр шалгалт маань амжилттай сайн явагдана гэж найдаж байна...” хэмээн аймгийн БСУГ-ын дарга Л. Байгалмаа хэллээ.
Орон нутгийн зүгээс материалын нууцлал, шалгуулагчид, шалгалтын байрны аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор аймгийн Цагдаагийн газраас албан хаагч ажиллуулах, шалгалтын өдрүүдэд эрчим хүч тасалдуулахгүй байх тал дээр орон нутгийн зүгээс тусгайлан анхаарч байна.

Т. Одончимэг