Архангай аймаг зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-30 18:16:26
Архангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Архангай аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан нар “Зээлийн батлан даалтын сан”-гийн Захиргаа төлөвлөлтийн газрын дарга Б.Ариунаа, Эрсдэл өрийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Т.Есүхэй нартай Архангай аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Гэрээний хүрээнд Архангай аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчид сарын 0.7 хувийн хүүтэй, эхний 3 жилд зөвхөн зээлийн хүүг төлж, 4 дэх жилээс үндсэн зээлээ төлөх, 10 жилийн хугацаатай зээл авах боломж бүрдэж байгаа юм.

Хамтын ажиллагааны хүрээнд Азийн Хөгжлийн Банкны санхүүжилттэй “Зээлийн батлан даалтын сан”-гийн төслийн хүртээмжийг хөдөө орон нутагт нэмэгдүүлэх орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг зээлийн батлан даалтаар дэмжих, мөн бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, зөвлөгөөн зохион байгуулж, үйлдвэрлэлийг дэмжих үйл ажиллагааг сурталчилан таниулах юм.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хувьд уг хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.

Б.Гэрэлт-Од
関連ニュース