Тарнын голын гүүрээр хоёр эгнээгээр зорчих боломжгүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-07-05 12:50:31
Архангай /МОНЦАМЭ/.Архангай аймгийн Хашаат сум, Булган аймгийн Рашаант сумын нутгийн зааг Элсэн тасархайн Тарнын гол 6-сарын сүүлээр орсон аадар борооны улмаас үерлэснээс болж Тарнын голын гүүрний гурван тулгуур баганын нэг нь 50-60 см суужээ.
Гүүрний тулгуур баганд суулт үүссэнтэй холбоотойгоор дам нуруу хотойж, тээврийн хэрэгсэл хоёр эгнээгээр зорчих боломжгүй болсон байна. Архангай, Булган аймгийн замын цагдаагийн тасгууд Төв аймгийн "АЗЗА" ТӨХК-тай хамтран энэ сарын 4-ний өдөр гүүрэн дээр ажиллаж, хоёр эгнээ зорчих хэсгийг нэг эгнээ болгон тэмдэг, тэмдэглэгээ хийжээ. Өнөөдрийн байдлаар тээврийн хэрэгслийн даацын хязгаарлалт гаргаагүй бөгөөд цаашид гүүр нурах аюултай болжээ. Иймд жолооч нарыг болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Б.Гэрэлт-Од
関連ニュース