АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний зэвсэглэлд “John Finn” хөлөг онгоцыг хүлээн авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН./TASS/. Залуурт пуужингаар зэвсэглэсэн Arleigh Burke ангиллын John Finn эскадрын мина зөөгч хөлөг онгоцыг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний зэвсэглэлд нийлүүлжээ. Хөлөг онгоцыг хүлээн авах ёслолын ажиллагаа бямба гарагт Хавай муж улсын "Перл Харбор" тэнгисийн цэргийн баазад боллоо.
АНУ-ын зэвсэгт хүчний Номхон далайн командлалын тэргүүн Харри Харрисын тэмдэглэн хэлснээр, уг хөлөг онгоцыг зэвсэглэлд хүлээн авч байгаа нь Ази-Номхон далайн бүс нутагт болж байгаа зүйлүүд АНУ-ын хувьд чухал болохыг холбоотнууд төдийгүй өрсөлдөгчдөд сануулсан дохио болж байгаа аж.
“Бид хүчирхэг засаглалын дэмжлэгийг авсан ухаалаг хүчээр дамжуулан энх тайван тогтооно гэдэгт итгэдэг, харин манай энэ шинэ хөлөг онгоцны хүчин чадал нь Ази-Номхон далайн бүс нутагт бид хүчтэй болохыг манай холбоотнууд, өрсөлдөгчдөд тов тодорхой харуулж өгч байгаа юм. АНУ бол Номхон далайн үндэстэн, Номхон далайд тэргүүлэгч үндэстэн бөгөөд цаашид энэ хэвээрээ байх болно” гэж Х.Харрис мэдэгджээ.

О.Барс