Тариалан суманд ТИКА-гийн тусламжаар олон ажил хийгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/ Бүгд Найрамдах Турк Улсын “Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг”-ийн (ТИКА) Улаанбаатар хот дахь хөтөлбөрийн зохицуулагч Вэйсэл Чифтжи Увс аймагт айлчилж, Тариалан суманд хийгдэж дууссан төслийн ажилтай танилцсан байна.
Увс аймгийн Засаг Даргын тавьсан хүсэлтийн үндсэн дээр ТИКА Олон улсын байгууллага өөрийн төсвөөр 2016 онд Тариалан сумын хуучин сургуулийг 100 хүүхдийн багтаамжтай дотуур байр болгон засварлах төслийн ажлыг эхлүүлж 2017 оны 5-р сард засварыг дуусгаж хүлээлгэн өгсөн юм. Их засвар хийгдэж дууссанаас хойш сумын ЗДТГ уг дотуур байрны ашиглалтын зардал болох дулаан, цэвэр бохир ус зэргийг улсын төсөвт тусгаж шийдвэрлэсэн байна. Ингэснээр ирэх 9-р сард Тариалан сумын хүүхэд багачууд цэвэр тохилог орчинд сурч боловсорч, өөрийгөө хөгжүүлэх боломжтой болж байна.
Энэхүү засварын ажилд нийтдээ 275 мянган ам.доллар зарцуулагджээ. Мөн Тариалан суманд ТИКА Олон улсын байгууллагын төсвөөр хүнсний ногоо даршлах цех болон Соёлын төвийг засварлах ажлыг ч мөн амжилттай хийж гүйцэтгэсэн байна.

Б.Замбал