Баянхонгорын тогооч нар баруун бүсдээ аваргалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Үндэсний болон орон нутгийн онцлогтой хоол, ундааг хөгжүүлэн дэлгэрүүлэх нь" Баруун бүсийн аймгуудын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын арга хэмжээг Ховд аймагт болж, Баянхонгор аймгийнхан амжилттай оролцжээ.
ХХААХҮЯ-наас Үндэсний болон орон нутгийн хоол ундааг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх, салбарын ажилчдын ур чадвар, чадамжийг дээшлүүлэх зорилгоор зохион явуулсан тус арга хэмжээнд Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Д.Мөнх-Эрдэнэ, Баянхонгор сумын ЗДТГ-ын Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Политехникийн коллежийн хоол үйлдвэрлэлийн багш Монгол Улсын мастер тогооч Ч.Цэрэнпагма, бусад тогооч зэрэг 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон байна.
Орон нутгийн брэнд хоол шалгаруулах төрөлд Баянхонгорынхон нэгдүгээр байр, Цэцэрлэг, эмнэлэг, сургуулийн төрөлд нэгдүгээр байр, Шилдэг баг шалгаруулах тэмцээнд 3 дугаар байр, орчин үеийн Монгол хоолны төрөлд 2 дугаар байр тус тус эзэлжээ.

Б.Мөнхзул