Умард Солонгосын асуудлаарх Токио, Сөүлийн байр суурь нэгдмэл байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-09-07 08:30:26
ВЛАДИВОСТОК./TASS/. Умард Солонгосын асуудлаарх Япон, Өмнөд Солонгосын байр суурь нэгдмэл байгаа ба талууд Пхеньянд шахалт үзүүлэхийн төлөө байгаа ажээ. Энэ тухай пүрэв гарагт Японы Гадаад хэргийн сайд Таро Коно Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Өмнөд Солонгосын ГХ-ийн сайд Кан Гён Хва-тай хийсэн хэлэлцээний дараа мэдэгдлээ.

“Бидний баримталж буй байр сууринд ямар нэгэн ялгаа зөрүү байхгүй. Бид Умард Солонгост шахалт үзүүлэх замаар тэдний үйлдлийг зогсооно гэдгээ нотолсон” хэмээн Өмнөд Солонгосын сайд онцлон тэмдэглэжээ.

Харин Таро Коно хэлэхдээ "НҮБ-ын Аюулгүй Зөвлөл Пхеньяны эсрэг шинээр хориг авах асуудлаар хоёр тал нягт хамтран ажиллах болно" гэлээ.
О.Барс 

 



 

関連ニュース