Улз голын гүүр ашиглалтад оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-11-07 18:05:27

Дорнод аймгийн Дашбалбар суманд Улз голын модон гүүрийг сэргээн засварлах ажил дуусч, ашиглалтад оржээ.

Тус сумын ИТХ-ын 2015 оны 14 дүгээр хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 2015 оны хөрөнгө оруулалтад нэмэлт өөрчлөлт оруулж Улз голын гүүрийг сэргээн засварлах ажлыг баталсан байна.

Энэ ажлын хүрээнд сумын үнэлгээний хорооноос Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх “Улз голын модон гүүрний засварын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулжээ. Уг гүүрний ажлыг “Амжилтын үндэс” компани гүйцэтгэсэн байна.

Б.Туяа

関連ニュース