Харааны бэрхшээлтэй 300 хүүхэд нүдний шил тааруулж өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. БНСУ-ын Пусан хотод үйл ажиллагаа явуулдаг “Пусан Донгрэ Ротари Клуб”-ын төлөөлөл анх долдугаар сарын 10-ны өдөр аймгийн Засаг дарга С.Насанбаттай уулзалт хийж байсан. Хамтын ажиллагааны хүрээнд тус клубын төлөөлөгчид манай аймагт хүрэлцэн ирэх санал тавьсны дагуу 30-н төлөөлөгч энэ сарын 10-11-нд айлчлан ирлээ.
Айлчлалын хүрээнд Дархан хотын төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахын дээр хотын бүтээн байгуулалт, иргэдийн санаачилга, оролцоог дэмжсэн төсөлтэй танилцах, боловсрол, эрүүл мэндийн салбарт бодит хөрөнгө оруулалт хийсэн юм. Тодруулбал ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт суралцаж байгаа харааны бэрхшээлтэй ,харааны шил худалдан авах боломжгүй зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүдэд үзлэг хийн харааны шил тааруулж өгчээ. Энэ хүрээнд нийтдээ харааны бэрхшээлтэй 300 хүүхэд хамрагдаж нүдний хараандаа тохирсон шилтэй болжээ.
Түүнчлэн Дархан хотын ууган сургууль болох 1 дүгээр сургуульд 5 сая төгрөгийн өртөг бүхий дэлхийн шилдэг бүтээлүүдээс бүрдсэн ном товхимол, техник хэрэгсэл ном хандивлалаа.

Л.Отгонбаатар