Амжилттай барилдсан бөхчүүдэд аймгийн цол олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Тус аймгаас төрөн гарсан Монгол Улсын Аваргуудын нэрэмжит “Увс нуур” цомын барилдаан энэ амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Энэхүү барилдаанд амжилттай сайн барилдсан бөхчүүдэд аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн цол олгосон юм.
ОХУ-ын Тува улсын залуу бөх А.Монгушт Аймгийн заан цол, Наранбулаг сумын харьяат аймгийн начин М.Улаанхүүд Аймгийн харцага цол, Тэс сумын харьяат аймгийн начин Ц.Намжилдоржид Аймгийн харцага цол, Малчин сумын харьяат сумын заан Т.Батсүрэнд Аймгийн начин цол, Баруунтуруун сумын харьяат сумын заан Э.Гантогтоход Аймгийн начин цол, Хяргас сумын харьяат сумын заан Х.Бумбаярт Аймгийн начин цол, Давст сумын харьяат сумын заан Э.Мөнх-Эрдэнэд Аймгийн начин цол тус тус олголоо. Цолны үнэмлэхийг аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Монгол Улсын аварга, Гавьяат тамирчин, Ардын багш О.Балжинням, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, улсын начин Д.Төрмөнх нар гардуулж баяр хүргэлээ. Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат аймгийн харцага Ядамсүрэнгийн Бумбаяр, Уран барилдаантай бөхийн шагналыг Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн харцага Д.Батмөнх нар хүртсэн юм.
Увс аймгийн ЗДТГ, БТСГ, Үндэсний бөхийн холбоо, “Келсо центр” компани хамтран зохион байгуулсан Увс аймгаас төрөн гарсан Монгол Улсын Аваргуудын нэрэмжит "Увс нуур" цомын барилдаан гурван өдрийн турш үргэлжилсэн юм. Хүчит 128 бөх зодоглож, хоёр давсан шилдэг 32 бөх тойргийн журмаар барилдсан уг барилдаанд Улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлж, Улсын арслан Н.Батсуурь 2-р байр, Улсын аварга С.Мөнхбат 3-р байр, Аймгийн хурц арслан Н.Золбоо 4-р байр, Улсын заан Б.Соронзонболд 5-р байр, Аймгийн арслан Ц.Мөнхбаяр 6-р байр тус тус эзэллээ. Түрүү бөхийг 5000 доллар, бөхийн дүрс бүхий алтадсан цом, алтан медаль, дурсгалын зүйлээр шагнасан өндөр шагналтай барилдаан байлаа. Уг барилдаанд хөрш зэргэлдээ ОХУ-ын Тува улсын бөхчүүд ирж хүчээ сорьсон юм.

Б.Батхүү