Хилийн тэмдэгжүүлэлтийн багана босголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанаас Цагаан шувуут уулын ДЦГ-ын Цагаан шувуут хэсэгт ТХГН-ийн хилийн тэмдэгжүүлэлтийн багана босгох ажлыг энэ сарын 20-22-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.
Нийтдээ 26 ширхэг цементен багана босгосон бөгөөд энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хамгаалалтын захиргааны Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Р.Жамсран, Цагаан шувуут уулын ДЦГ-ын Цагаан шувуут хэсгийн байгаль хамгаалагч О.Цэрэнжав нар явжээ.
Мөн Сагил сумын Байгаль хамгаалагч болон Цагаан шувуут уулын ТХГН-ийн байгаль хамгаалагч нар оролцсон байна. Цагаан шувуут уулын ойр орчимд хилийн тэмдэгжүүлэлтийн багана байхгүй байсан аж.

Б.Батхүү