Эрдэнэбулган сумын малчид өвсөө 100 хувь бэлтгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн төв Эрдэнэбулган сумын хэмжээнд энэ өвөл 900 гаруй малчин болон мал бүхий өрхийн 200000 орчим толгой мал өвөлжих юм байна. Дээрх мал Булган, Цэнхэр, Ихтамир, Батцэнгэл сумдын нутагт өвөлждөг. Энэ өвөл Эрдэнэбулган сумын малчид 5000 тн өвс, 50 тн гар тэжээл бэлтгэхээс өнөөдрийн байдлаар өвсөө 100 хувь авч, ногоон тэжээл болон гар тэжээлийн татан авалт 90 хувьтай байна.
Сумын нөөцөд 100тн өвс, 30тн гар тэжээл бэлтгэж дуусчээ. Эрдэнэбулган сумынхан өвсөө худалдаж аваагүй, өөрсдийн нөөц боломжоороо бэлтгэсэн байна. Харин мараа, хужир шүү авах дутуу байгааг сумын Засаг даргын орлогч хэлж байна. Төв суурин газрын бэлтгэл 80 хувьтай байгаа ажээ. Эрдэнэбулган сумын Засаг даргын 07 сарын 31-ний өдрийн А/132 тоот захирамжаар мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг 16 хүний бүрэлдэхүүнтэй, төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил хангах ажлын хэсгийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

Б.Гэрэлт-Од