Завханд шинээр сургууль цэцэрлэгүүдийн байр ашиглалтанд оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-10-02 22:36:17
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт боловсрол, соёлын байгууллагуудын хүчин чадал, бааз суурь нэмэгдэж шинээр сургууль цэцэрлэгийн барилгууд ашиглалтад оржээ.
Тухайлбал Тосонцэнгэл сумын соёлын төв, Улиастай, Завханмандал сумуудад 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгууд ашиглалтанд орж сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүчин чадал 75 суудлаар өсч, сургуулийн өмнөх насны 265 хүүхэд орчин үеийн хэрэгцээ шаардлага хангасан сургалтын шинэ орчинд  хүмүүжиж байна. Мөн Улиастай сумын бүрэн дунд III сургуулийн өргөтгөлийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2286,0 сая  төгрөгөөр барьж  ашиглалтанд орууллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Улиастай сумын II-р  цэцэрлэгийн барилгыг 1.4 тэрбум төгрөгөөр  барьж ашиглалтанд оруулсан байна. Эдгээр барилгуудыг 2016-2017 онд барьж ашиглалтанд оруулжээ. Аймгийн орон нутгийн хөгжлийн сан 50.0 сая, Улиастай сумын орон нутгийн хөгжлийн сан 50.0 сая, Швейцарйн хөгжлийн агентлаг, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамнаас “Эрчим хYчний Yр ашиг (ЭХYА) төсөл  105.0 сая төгрөг  нийт 205.0 сая төгрөгөөр Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн хичээлийн байранд засварын ажлыг хийлээ.
Б.Мягмарсүрэн
関連ニュース