ИТХ-ын дарга, тэргүүлэгчид төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-10-10 10:56:49
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, тэргүүлэгч Т.Мөнхболд, И.Батсүх нар зарим төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй саад бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Энэ үеэр ИТХ-ын тэргүүлэгчид долоо хоног бүр нэг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж байхаар шийлдвэрлэв.

Тэд энэ удаад Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/, Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ, Төрөх эмнэлэг, Эрүүл мэндийн газар /ЭМГ/, Төрөх эмнэлэг, Зэвсэгт хүчний 0338 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Байгуулагуудын үйл ажиллагаатай танилцсаны дүнд эхний ээлжинд Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-ын ажилчдаа зөөх авто машинтай болгох талаар судалж, холбогдох арга хэмжээг авахаар болов. Мөн МСҮТ-ийн техник авто засварын ангийн оюутнуудыг "Нисдэг машин" ХХК-д дадлага хийж мэргэшүүлэх,  ЭМГ-ыг ажилчдыг ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн ЭМГ-ын цахим оношлогоонд хамтран ажиллуулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэлээ.
Бусад асуудлыг ИТХ болон тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой асуудлыг үе шаттайгаар ажил хэрэг болгох аж.
Т. Одончимэг
関連ニュース