Зээрэнд сансрын дохиололтой хүзүүвч зүүжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-10-16 19:50:36
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн Байгаль хамгаалах сан / WWF /-ын Монгол дахь хөтөлбөрийн газар, Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар /БОАЖГ/ хамтран тус аймгийн Сүхбаатар сум болон Дорнод аймгийн Матад сумдын зааг  нутгийн цагаан зээрэнд сансрын дохиололтой хүзүүвч зүүжээ. Энэ нь зээрийн шилжилт хөдөлгөөнийг судлах зорилготой юм байна.

Тус төхөөрөмжийг гурван ооно, есөн шаргачин нийт 12 цагаан зээрэнд зүүжээ.

Судалгааны гол зорилго нь зүүн бүсийн нутагт шинээр байгуулагдах төмөр зам буюу  Сайншанд - Баруун-Урт - Хөөт - Чойбалсан чиглэлд төмөр зам барихтай холбоотойгоор цагаан зээр, хээрийн зэрлэг амьтдын бэлчээр, нүүдэллэх гарц гармыг хаагуур байгуулахыг тодорхойлоход чиглэж байгаа юм байна.
Т.Одончимэг
関連ニュース