Д.Гэрэлээ: Манай цэцэрлэг зундаа хамран сургалтыг 100 шахам хувьд хүргэж ажилладаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/ Цэцэрлэгийн эрхлэгчээр 1999 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын “Гэрэл” цэцэрлэгийн эрхлэгч Д.Гэрэлээтэй уулзаж ярилцлаа. СӨБ-ын салбарт туршлагатай хүнийх нь хувьд Нүүдлийн гэр цэцэрлэг хэрхэн ажилласан болоод цаашид хэрхэх тухай асууж тодруулсан юм.
-“Шинэ сум” төсөл хэрэгжсэнээр танай сумын цэцэрлэг бусад сумдаас хамаагүй давуу талтай болсон байх. Цэцэрлэгийнхээ онцлогийг танилцуулаач.?
-Манай сум нийслэлээс 800 гаруй км алслагдмал. Гэхдээ аймагтаа томоохонд орох сумын нэг. Манай сумын цэцэрлэгийн насны хүүхдийн тоо 351. Энэ хичээлийн жилд манай цэцэрлэгт долоон бүлэгт 200 орчим хүүхэд хамрагдаж байна. Хөдөөгийн сумдад долоон бүлэгтэй томоохон цэцэрлэг манай сумаас өөр газар байхгүй.
Манайх сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал нь нөхцөл байдалд тулгуурлана гэсэн онолыг сургалтдаа баримтлахын зэрэгцээ ардын уламжлалт ёс, зан заншлыг таниулж байна. Нөгөө талаар энэхүү онол, арга зүйг хүүхдүүдэд эзэмшүүлэхдээ мэргэжлийн багш, хамт олноор үйл ажиллагааг явуулдаг. Манайх одоогийн байдлаар 30 орчим орон тооны албан хаагчтайгаар ажиллаж байна. Шинэ сум төсөл манай суманд хэрэгжиж, бид 150 хүүхдийн ортой шинэ барилгадаа үйл ажиллагаа явуулах болсон. Энэ байр маань төвлөрсөн халаалтын системтэй, цэвэр, бохир устай, орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан барилга.
-Хамран сургалтыг нэмэгдүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна?
-Зундаа бид цэцэрлэгт хамрагдаагүй малчдын хүүхдүүдэд зориулан нүүдлийн гэр цэцэрлэг, ээлжийн бүлэг, явуулын багшийн сургалтаар хамран сургалтаа 98 хувьд хүргэж ажилладаг. Бидний нэг онцлог нь малчдынхаа хүүхдүүдийг СӨБ-д хамруулахыг зорьдог явдал. Тухайлбал, манай цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдийн 70 орчим хувь нь малчдын хүүхдүүд.
-Гэр цэцэрлэг ажиллуулахад хүндрэлтэй зүйл хэр байв?
-Хувилбар сургалтыг зохион байгуулж, алслагдмал багийн малчдын хүүхдүүдийг гэр цэцэрлэгт хамруулахад тухайн үед ажиллаж буй багш, ажилчдын нөхцөл, шатахууны зардал гээд хүндрэлтэй асуудлууд гардаг. Ялангуяа 2017 онд гарсан аймгийн Засаг даргын захирамжийн дагуу малчдын ид ачааллын үеэр буюу гуравдугаар сараас эхлэн 24 цагийн гэр цэцэрлэгийг гаргаж ажиллуулахд тодорхой асуудал үүсч байлаа.
Бид Нарангийн тавдугаар багт цэцэрлэгээ ажиллуулсан. Хамгийн хол нь 70 км-ын цаанаас хүүхдээ авчирч байсан. Даваа гаригт цэцэрлэгтээ ирээд Баасан гаригт гэртээ харидаг. Гал тогооны нэг, хичээлийн нэг гэртэйгээр хоёр сарын хугацаанд ажиллуулсан. Үр дүнд малчдын хүүхдүүд маань нийгэмших, аливааг танин мэдэх, төлөвших тал дээр асар их дэвшил гарсан гэдгийг малчид бидэнд хэлж талархаж байлаа.
-Цаашид анхаарахаар юу ажиглагдав?
-24 цаг ажиллуулсан учраас эмч, арга зүйч, тогооч гээд таван хүний бүрэлдэхүүнтэй гаргах шаардлагатай байсан. Нөгөө талаар гэр маань өөрөө бага насны хүүхдүүдэд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нь харагдсан. Байгаль, цаг уурын гэнэтийн өөрчлөлтийн үед хүндрэлтэй санагдсан. Тиймээс цаашдаа тухайн багийн төвд нэг өрөөг хувилбарт сургалтад хамруулах хүүхдийнхээ тоонд хамааруулан сонгож бэлтгэвэл зүгээр юм билээ. Энэ дагуу Нарангийн тавдугаар багийн ИНХ-аар багийн төвийн нэг байрыг засч тохижуулж цэцэрлэг ажиллуулъя гэж тохиролцсон.
Малчдын хувьд өвлийн дөрвөн сараас бусад үед цэцэрлэг ажиллуулах шаардлагатай байна гэдэг хүсэлтийг гаргасан. Тиймээс цаашид ажиллуулахдаа аймаг орон нутгаас тухайн багийн цахилгааны эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай. Улсаас хувилбарт сургалтад зориулан төсөв хуваарилдаг. Гэтэл зуны цэцэрлэгт тоглоом, цагаан хэрэглэл, зөөлөн эдлэлийн дутагдалтай байна. Мөн хүүхдүүдээ хүргэж ирэхдээ нэг мотоцикльд 3-5 хүүхэд сундалдаж ирдэг нь аюултай байсан.
-Та олон жил хамт олон удирдаж, энэ цэцэрлэгийн өнгө төрхийг тодорхойлж ирсэн байна. Таны ажилдаа баримталдаг арга барил юу вэ?
-Анх ажилд орох үед нэг бүлэгт 3-8 насны 15 хүүхэдтэй цэцэрлэгийг хүлээж авч байлаа. Энэ хугацаанд хамгийн тулгамдсан асуудал нь мэргэжлийн боловсон хүчнээр хангах явдал байсан. Тэр утгаараа 2000 оноос өнөөг хүртэл мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд анхаарч ажиллаж байна. Багш нараа заримыг нь өдрөөр, заримыг нь хөрвөхөөр ажилуулж явсаар энэ жилээс бүх багш нар маань мэргэжлийнх болж байна. Арав гаруй багш манайд ажилладаг. Долоон бүлгийн багш, дуу хөгжим, биеийн тамирын багш, арга зүйч, эмч гээд мэргэжлийн баг, хамт олон ажиллаж байна. Бид багш нараа хурдан бэлтгэж авахын тулд бага ангийн, монгол хэлний зэрэг мэргэжлээр төгсч ирсэн атлаа тухайн мэргэжилд орон тоо байхгүй байсан хүмүүсийг хөрвөх байдлаар бэлтгэж, цэцэрлэгийн багш болгож ажилд авсан.

Б.Мөнхзул