АТГ-ын ажлын хэсэг Өвөрхангайд ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-11-21 21:57:46
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Авилгатай тэмцэх газрын ажлын хэсэг Өвөрхангай аймагт маргаашнаас эхлэн тав хоногийн турш ажиллана.
Энэ хугацаанд Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд буюу БОАЖГ, БСУГ, ГХБХБГ, МХГ, ХХҮГ, ХХААГ, ЭМГ, Орон нутгийн өмчийн газар, Санхүү, хяналт аудитын алба, Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс зэрэг 10 гаруй байгууллага, Тарагт, Баянгол, Бат-Өлзий, Хужирт, Зүүнбаян-Улаан, Хархорин суманд ажиллах юм. Ажлын хэсгээс тухайн сум болон байгууллагуудын үйл ажиллаганадаа мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилт, ёс зүй, төлбөр хураамж, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, цахим хэлбэрт шилжүүлсэн төрийн үйлчилгээний жагсаалт, цаашид төлөвлөж буй үйлчилгээ, Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Засаг даргын нөөцөөс хөрөнгө зарцуулсан шийдвэр, хэрэгжилттэй танилцах аж.
Түүнчлэн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүдтэй гэрээ байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлэх, орон нутгийн төрийн байгууллагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалган туслах, авлигын нөхцөл байдлыг тодорхойлох юм.
Мөн иргэдийн санал хүсэлтийг сонсох бөгөөд Нутгийн удирдлагын ордон, МШУТ-д иргэдээс авах саналыг хайрцгийг байршуулаад байна.  
Б.Батчимэг
関連ニュース