Алба хаагчдаа нүүрс, түлшээр хангаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Төрийн тусгай албаны байгууллагуудаас гэр хороололд амьдардаг алба хаагчдадаа түлээ нүүрс олгох ажлыг зохион байгуулж байна.
Аймгийн Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасаг /ЗУТ/-аас санаачлан 43 алба хаагчдад 172 тонн нүүрсийг хөнгөлттэй үнээр олгожээ. Нийгмийн хэв журам, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө 24 цагаар ажилладаг цагдаагийн албан хаагчид ар гэртээ анхаарал хандуулах цаг зав бага байдаг гэнэ. Тиймээс Баянтээг ХК-тай хамтарч 43 алба хаагч тус бүрт хоёр тонн нүүрсийг зах зээлийн үнээс 30 хувь хямдруулан авч өгчээ. Мөн Бат-Өлзий сумын холбогдох албаныхантай хамтарч түлшний мод авч өгнө гэдгийг Цагдаагийн газрын ЗУТ-ийн дарга Д.Эрдэнэбат хэлж байв.

Мөн аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд 22 алба хаагч тус бүрт 26 шуудай нүүрс буюу нийт 572 шуудай нүүрс, хоёр ахмад настанд тус бүр 20 шуудай нүүрс олгожээ.
Б.Батчимэг