Татварын буцаан олголтыг энэ онд багтаан дуусгана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 1600 татвар төлөгч иргэн 2016 оны тайланг Татварын хэлтэст өгсөн байна.
Татварын буцаан олголтонд 900 гаруй сая төгрөг шаардагдах ч орон нутгийн төсөвт 700 сая төгрөгийг баталж, 4-6 сард буцаан олголтыг хийсэн байна. Үлдсэн 274 сая төгрөгийг Орон нутгийн ерөнхий орлогоос гаргахаар аймгийн ИТХ-ын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ээлжит VII хуралдаанаар хэлэлцэн баталсан бөгөөд 11, 12 сард багтаан олгох юм.
ХХОАТ-ын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, 24.7-д заасны дагуу сургалтын төлбөрийн хөнгөлөлт, ХХОАТ-ын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-д заасны дагуу орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх иргэдийн материалыг жил бүр хүлээн авдаг аж.

Б.Батчимэг