Баянхонгор аймаг Хөх хот, Альшаа зэрэг хотуудтай хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймаг дахь Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь аймгийн бизнес эрхлэгч ААН байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, таниулах, хамтран ажиллах боломжийг судлах, туршлага солилцох үүднээс БНХАУ-ын Хөх хот, Альшаа, Бугат зэрэг хотуудын худалдааг дэмжих байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.
“Монгол, Хятадын анхдугаар экспо” ӨМӨЗО-ны Хөх хотод болох үеэр дээрх хамтарн ажиллах санамж бигийг байгуулжээ.
Тус экспод Монголын талаас урлаг соёл, бизнес эрхлэгч, албаны хүмүүс, аймгийн Засаг дарга нар зэрэг 800 гаруй төлөөлөгч, Хятадын талаас 10 мянга орчим төлөөлөл оролцсон томоохон арга хэмжээ болсон байна.
Баянхонгор аймгийн ЗДТГ, Баянхонгор аймаг дахь Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран аймгийн өвөрмөц тогтоцтой байгаль, аж үйлдвэр, худалдаа эдийн засаг, өв соёлыг сурталчилан оролцсон байна. Тус үзэсгэлэн худалдааны үеэр Баянхонгор аймгийн ААН, иргэдийн үндэсний хувцас, гар урлалын бүтээл зэргийг борлуулсан орлогын нийт дүн 20 сая төгрөг болжээ.
Үзэсгэлэнд аймгийн Хөгжимт драмын театрын хувцас хэрэглэл, Хүүхдийн “Тэмүүжин театр”ын зургийн хөл моливерт, “Сүлдэн тэнгэр” хоршооны Тавгийн боов, “Сүүн билэгдэл” ХХК-ны Бяслаг зэргийг дэлгэжээ. Мөн “Сумшиг” хоршооны Эсгий зураг, хувь уран бүтээлчдийн модны ур, шатар, уран зураг, арьсан эдлэл, дээс хананы боолт, ноос ноолууран бүтээгдэхүүнээр үзэсгэлэнд оролцсон аж.
Б.Мөнхзул