"Алтан хонх" тэмцээн зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Англи хэлтэй-Өмнөговь" иргэдийн гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдын дунд "Алтан хонх" тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа.
Англи хэлний мэдлэгээр нь уралдуулсан тус тэмцээнд тэргүүн байрыг тавдугаар сургуулийн сурагч Н.Хоролсүрэн, дэд байрт мөн сургуулийн сурагч А.Болорчимэг шалгарсан бол гуравдугаар байрт гуравдугаар сургуулийн сурагч Д.Санчирмаа, тусгай байрт нэгдүгээр сургуулийн сурагч Б.Ариунзаяа нар тус тус үеийн хүүхдүүддээ манлайллаа.

"Англи хэлтэй-Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд англи хэлний таван багшийг Энэтхэг улсад 100 хувийн тэтгэлгээр сургаж мэдлэг боловсролыг нь дээшлүүлэхийн зэрэгцээ ЕБС-ийн сурагчдын дунд эссэ бичлэгийн уралдаан зарлаж шилдгүүдийг шалгаруулсан юм. Ирэх онд Филппин улсад зургаан багш сургахаар төлөвлөж байгаа ажээ.
Д.Мишигсүрэн