Оросын Элчин сайд А.Карловыг хөнөөсөн этгээд Фетулла Гюллентай холбоотой байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-20 13:59:19
МОСКВА. /ТАСС/. Өнгөрсөн оны сүүлчээр Анкара хотод болсон “Калининградаас Камчатк хүртэлх Орос орон аялагчийн нүдээр” гэдэг нэртэй үзэсгэлэнгийн нээлтэд оролцон үг хэлж байхад нь ОХУ-аас Туркэд суугаа  Элчин сайд Андрей Карловыг хөнөөсөн хэрэг гарч байсан билээ. Тэгвэл "А.Карловыг хөнөөсөн Туркийн цагдаагийн ажилтан Мевлют Мерт Алтынташ гэгч нь лалын шашны  номлогч Фетулла Гюллентай холбоотой болох нь тогтоогдсон" гэж Туркийн Ерөнхий прокурорын газар албан ёсоор мэдэгдсэн тухай ТАСС агентлаг “Sabah” сониноос иш татан мэдээлжээ.

Туркийн Ерөнхий прокурорын газраас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, А.Карловыг хөнөөсөн этгээд нь тэрслүү үзэлт лалын шашны ФЕТО бүлэглэлийн толгойлогч Ф. Гюллентай холбоотой байжээ. Гэмт этгээд нь түүнээс бүх мэдээллийг утсаар авдаг байсан аж.
Э. Аянзаяа
 
関連ニュース