Пхеньян: Манай улс кибер халдлагатай ямар ч холбоогүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /ТАСС/. “Дэлхийн улс орон өртсөн кибер халдлагатай Пхеньян шууд холбоотой” гэсэн АНУ-ын мэдэгдлийг няцааж буйгаа Умард Солонгос ГХЯ мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.
Умард Солонгосын ГХЯ-ны мэдэгдэлд “Манай улс кибер халдлагатай ямар ч холбоогүй. АНУ-ын зүгээс биднийг учир утгагүйгээр буруутгах бүрт нь бид хариу барих бодолгүй байна. Иймэрхүү үйлдлийг бид "улс төрийн өдөөн хатгалга" гэж үзэж байгаа бөгөөд цаашид Вашингтоны зүгээс хийж буй иймэрхүү алхмуудыг тэвчиж чадахгүй” гэжээ.
Энэ оны эхээр олон улс орны эмнэлэг, компани болон банкуудын компьютерын дотоод сүлжээнд “WannaCry” хэмээх вирус тараасан хэрэгт Умард Солонгос “шууд холбоотой” гэж АНУ-ын засаг захиргааны албаны хүн өнгөрсөн мягмар гарагт мэдэгдсэнтэй холбогдуулан дээрх мэдэгдлийг хийсэн байна.

Э. Аянзаяа