Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 328,7 сая төгрөгөөр давж биелжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-01-11 11:23:39
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн орон нутгийн төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн орлого 328,7 сая төгрөгөөр давж, 3 төрлийн санхүүжилтийг 100 хувь олгож, төсвийн өр 2015 оноос 17,2 дахин буурсан сайхан үр дүн гарлаа гэж аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Отгонханд мэдээллээ.
Өнгөрсөн 2017 онд нийт аймаг, сум, байгууллагын удирдлага, санхүүч, эдийн засагч, нягтлан бодогч нар хариуцлагатай ажилласан гэдгийг тэрээр дурьдлаа.
Ховд аймагт сүүлийн гурван жил 2014-2016 онуудад орлого  570,9-2066,9 сая төгрөгөөр тасарч байсан бол 2017 онд 328,7 сая төгрөгөөр давсан байна.
Сангийн яамны хянасан орлогын төлөвлөгөө 8,6 тэрбум байсан бол 9,8 тэрбумаар гүйцэтгэж 114 хувиар, улсын төсвийн орлогын төлөвлөгөө 2,2 тэрбум байсан бол гүйцэтгэл 2,4 тэрбум болж 108 хувиар биелүүлсэн байна. Орон нутгийн төсвийн санхүүжилтийг сүүлийн хоёр жил 100 хувь олгосон бөгөөд орон нутгийн төсвийн өрийг 2017 онд 2015 оноос 17,2 дахин бууруулжээ. 
                                                                                                                         А.Бямбасүрэн
関連ニュース