Бөхөн, цагаан зээр идэш тэжээлээр дутагдаж тоо толгой нь цөөрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Бөхөн, цагаан зээр зэрэг байгалийн ан амьтад ч идэш тэжээлээр дутагдаж байна. Өнгөрсөн жил зуншлага тааруу байсны улмаас бөхөнгийн нийт тархац нутагт өвс ургамал муу ургасан байна.
Энэ өвлийн байдлаар Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний Хүрэн тал зэрэг бөхөнгийн тархац нутгаар цас ихтэй байгаа учраас идэш тэжээлгүйдэж улмаар цаг хүндэрвэл хорогдох магадлалтай болоод байгаа юм. Тийм учраас Дэлхийн байгаль хамгаалах сангийн Алтай соёны бүсийн салбар, Бөхөн хамгаалах сүлжээ баг болон байгаль хамгаалагчид хамтран бөхөнгийн тархац нутгаар явж өвөлжилтийн байдалтай нь танилцлаа. Өмнөх жилүүдэд дор хаяж 10 сүргийн 100-300 толгой бөхөн таардаг байсан бол энэ удаа 2-3, хамгийн дээд тал нь 6-7 бөхөн таарч байгаа нь энэ ховор амьтны тоо толгой эрс цөөрчээ. Нөгөө талаар цас ихтэй, идэш тэжээлгүй учраас нэлээд тархсан байдалтай байна хэмээн бөхөн хамгаалагчид хэлж байв.

А.Бямбасүрэн