Хөдөлмөрийн сайдад Г.Баярсайханыг томилох саналыг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилуулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг томилуулах тухай танилцуулгыг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд байсангүй. Ингэснээр Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг томилуулах Ерөнхий сайдын саналыг дэмжих санал хураалт явуулсан юм. Ингэхэд хуралдаанд оролцсон гишүүд 90,9 хувийн саналаар дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр тогтлоо.
Б.Туул
コメント