Олимпийн тоглолт дууссаны дараа ч цэргийн сургуулилтаасаа татгалзана гэж найдаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /РИА Новости/. Пёнчаны өвлийн олимпийн тоглолт өндөрлөсний дараа ч АНУ болон Өмнөд Солонгос улс Солонгосын хойгийн ойролцоо хийх цэргийн сургуулилтаасаа татгалзаасай гэж Орос улс хүсч байна хэмээн ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Сергей Рябков мэдэгджээ.
Тэрбээр хэлэхдээ “Пёчаны өвлийн олимп дуустал хамтарсан цэргийн сургуулилтаа түр зогсоохоор болсон тухай АНУ болон Өмнөд Солонгосын мэдэгдлийг бид сайшаан хүлээн авсан. Харилцан буулт хийсэн түр эвлэрлийн ийм үеийг үргэлжлүүлэх шаардлагатай. Орос улс АНУ-тай энэ асуудлаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн. Энх тайвныг бэхжүүлэх боломж бүрдүүлсэн энэхүү богинохон үеийг ашиглахгүй байж болохгүй юм. Тийм учраас бид энэ тал дээр ихээхэн идэвх зүтгэлтэй байж, бүхий л шугамаар харилцаа холбоогоо үргэлжлүүлсээр байх болно” гэжээ.
2015 оноос хойш анх удаа хоёр Солонгосын өндөр дээд тушаалын түшмэд энэ оны эхээр яриа хэлэлцээ хийсэн юм. Энэ сарын 9-25-нд болох Пёнчаны өвлийн олимпийн тоглолтод Умард Солонгосын баг тамирчдыг оролцуулахаар талууд тохиролцсон билээ.

Э. Аянзаяа