Эрдэнэбүрэн сум бэлчээрийн менежментийн төлөвлөгөөтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-02-05 15:07:45
Ховд /МОНЦАМЭ/ Мерси Кор Монгол ОУБ-аас хэрэгжүүлж байгаа “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь 2“ буюу LTS-2 төслийн хүрээнд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд “Бэлчээрийн менежментийн загвар төлөвлөгөө боловсруулах” үйл ажиллагаа хэрэгжүүлэх гэж байна.
Үүнтэй холбогдуулан Эрдэнэбүрэн сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулахад хамтран ажиллах түншлэгчдийн мэдээллийг сонсож, ажлын уялдаа холбоог хангах, хэрэгжүүлэх ажлыг тодорхой болгох зорилгоор ажлын хэсгүүдийн анхны уулзалтыг тус суманд зохион байгууллаа.
Уулзалтад Мерси Кор ОУБ-ын LTS2 буюу “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь 2 “ төслийн менежер Б.Энхтуяа, Эрдэнэбүрэн сумын Засаг дарга У.Цэрэнтогтох, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Отгонбаатар, Мерси Кор ОУБ-ын орон нутгийн зөвлөх Т.Ахай, Аймгийн БАХ-ны тэргүүн А.Отгонбаяр, Мерси Корын Баруун бүсийн зохицуулагч Б.Батсүх, Эрдэнэбүрэн сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд, багийн ИНХ-ын дарга, багийн засаг дарга, аймгийн Газрын алба, ХХААГ, Ховд Их Сургууль, “Алтай эзэд” ТББ, Эрдэнэбүрэн сумын малчдын төлөөлөл нийт 90 гаруй  хүн оролцов.
Бэлчээрийн менежментийн загвар төлөвлөгөө боловсруулж ажиллахаар товлосон тус сум аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн мэдээлж байгаагаар Эрдэнэбүрэн сумын Намаржин, Шураг, Хар-ус, хэмээх нутагт бэлчээрийн даац олон дахин хэтэрч  гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байгаа юм. Мөн Эрдэнэбүрэн сумын хойд талын багийн нутгаар Хонгио, Зурхайч зэрэг газруудаар бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрч гарсан дүнтэй байна
                                                                                                              А.Бямбасүрэн
関連ニュース