Б.Хүрэлхуяг: Сүүний хуурай уургийг Монголдоо анх удаа үйлдвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсад анх удаагаа сүүний хуурай уураг-амин хүчил сүүний пептитийг үйлдвэрлэж байгаа Архангай аймгийн “Бага рашаант” ХХК-ийн захирал Баатаржалбуугийн Хүрэлхуягтай ярилцлаа. Тэрээр “Амин чанар” сүүний уургийн үйлдвэрлэлдээ 2016 онд Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас гэрчилгээгээ авч, үйлдвэрлэлээ 2017 онд эхлүүлжээ.
- Та сүүний уургийг үйлдвэрлэх санаагаа хаанаас яаж олсон бэ?
- Би МУИС-ийн Биотехнологийн ангийг 1998 онд төгссөн. Манай уургийн эмийн багш, доктор Цэцэнгийн Даш бол миний багш юм. Сурч байхдаа үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас гадна лабораторийн нөхцөлд туршилтын журмаар амин хүчил пептитийг яаж гаргах вэ гэдэг туршилтуудыг олон янзын түүхий эд дээр үзэж байлаа. Би бол талын цагаан мөөгнөөс амин хүчип пептитийг гаргаж авсан тухай курсын ажил хийж байсан. Энэ туршилтаасаа санаа авч сүүний уургийг гаргаж авч болох юм байна гэж бодсон. Тэгээд одоо энэ санаагаа хэрэгжүүлээд явж байгаадаа баяртай байна.

- Сүүний уураг хүний биед ямар ач холбогдолтой юм бэ?
- Мах, сүү, гурил, ногоонд уураг байдаг. Сүүний уургийн гол онцлог нь бүхэл коллейд гинжин холбоотой цогц систем байдаг. Энийг задлахаар амин хүчил пептит болж задардаг. Энэ амин хүчил пептит нь хүний биед орсноор биохимийн урвалын үйл ажиллагааг хурдасгаж, зөөвөрлөх, тээвэрлэх үүргийг гүйцэтгэдэг. Тийм учраас амин хүчил нь хүний биед орсон хортой нэгдлүүдийг задалж, энгийн нэгдэл болгон хувиргах үйл ажиллагааг химийн урвалын үр дүнд хурдасгаж өгдөг гэсэн үг. Ингэж уургийн нийлэгжилт явагдсанаар хүний биед шаардлагатай байгаа шим тэжээлийн бодис нь шимэгдэж орох, өвчин эсэргүүцэх зэрэг олон үйл ажиллагаанд зориулагдсан байдаг. Хүн сүүний уургийг өдөр тутамдаа хэрэглэснээр дээд зэргээр дархлаа сайжирдаг. Мөн сахарын хэмжээг бууруулж, усан хаванг бууруулан үе мөч, бөөр, ходоодны үрэвсэл дарах зэрэг олон зүйлд ач тустай. Одоо манай бүтээгдэхүүнийг Монголчууд мэддэг болчихсон байна. Бүр саахрын бүтээгдэхүүн гээд нэрлэчихэж. Чимээгүй тахал болоод байгаа сахарын өвчлөлийг бууруулахад тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байгаа. Бүтээгдэхүүн хэрэглээд олон ч хүний саахар буурч, тогтворжсон байна.
- Сүүний уургийг ямар насны хүмүүс хэрэглэвэл зохимжтой бол...?
- Энэ уургийг хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настан, тамирчид гээд бүх л насныхан хэрэглэж болох өндөр үр дүнтэй бүтээгдэхүүн юм. Жишээлбэл, хүүхдэд сүү орлуулж өгч болно. Биеийн эсэргүүцэл сайжруулж, дархлаа дэмжих зорилгоор мөн ядаргаа сульдаатай хүүхдэд өгөхөд их зохимжтой. Өндөр настнуудад бол биеийн эсэргүүцэл сайжруулах, нөхөн төлжүүлэх ач тустай.

- Энэ төрлийн өөр бусад олон уураг байдаг. Танайх юугаараа давуу талтай юм бэ?
- Олон янзын түүхий эдээс гаргаж авсан олон төрлийн уургууд Монголд худалдаалдагдаж байна л даа. Харин Монголчууд өөрсдөө өнөөдрийг хүртэл үйлдвэрлээгүй л байна. Манайх сүүний хуурай уургийг Монголдоо анх удаа үйлдвэрлэж байгаа. Манай бүтээгдэхүүн нь нэгдүгээрт, өөрийн орны түүхийн эдээс гаргаж авч Монголдоо үйлдвэрлэж байгаа, хоёрдугаарт, уураг худалдан авч гадаад руу урсаж байгаа валютын урсгалыг сааруулах, цаашлаад зогсоож эх орондоо шингээх, гуравдугаарт, зах зээлийн үнэ нь хямд гэдгээрээ давуу талтай юм.
- Та сүүний уургийн үйлдвэрээ байгуулахдаа аймаг орон нутгийн зээл тусламжийг авч байв уу?
- Нэн түрүүнд энэ үйлдвэрийг барьж байгуулахад туслалцаа үзүүлсэн надтай холбоотой бүхий л хүмүүст баярласнаа илэрхийлье. Манайхыг аймаг, сумаас их дэмждэг. Мөнгө төгрөг гэхээс илүү сэтгэл санааны болон үйл ажиллагаа явуулах бүхий л боломжоор хангаж өгдөг дөө.
- Та одоо хэдэн хүнийг ажлын байраар хангаж байгаа вэ?
- Манай сүүний уургийн үйлдвэр ашиглалтад орсноор үйлдвэрлэл, түүхий эд авах, борлуулалт зэрэг ажлын байруудад нийт 40 хүнийг тогтмол ажлын байраар хангаж байна.

- Үйлдвэрийн хүчин чадал ямар вэ?
- Манай сүүний уургийн үйлдвэр нь жилдээ 3 тн сүүний хуурай уураг, амин хүчил пептит үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоо ч энийгээ бүрэн дүүрэн ашиглаж байна. Цаашид өргөжүүлэх боломж бий. Яагаад гэхээр манай Архангай аймагт сүү буюу түүхий эдийн олдоц их шүү дээ.
- Энэ бүхнийг цогцлооход бэрхшээл хэр тулгарсан бэ? Залуу бизнес эрхлэгчдэд хандаж үг хэлэх үү?
- Ямарваа нэг ажил эхлүүлэхэд тухайн хүний тэвчээртэй байдал, уйгагүй хөдөлмөр л хэрэгтэй. Үүнийг л залуучууддаа хэлье дээ. Энэ бүх ажлыг хийхэд миний гэр бүл, хамт олон бүгдээрээ л сэтгэл тавьж, чин сэтгэлээсээ ажиллаж байсан. Энэ ярилцлагаар дамжуулж бүгдэд баярлаж байгаагаа илэрхийлье.
- Танд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

Б.Гэрэлт-Од