Чанарын менежментийн тогтолцооны талаарх мэдлэгийг шалгажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд MNS ISO 9001:2016 чанарын менежментийн тогтолцоо хэрэгжүүлэх ажил өрнөж байна. Аймагтаа анхдагч болон хэрэгжүүлж буй тус ажлын хүрээнд чанарын менежментийн тогтолцооны мэдлэг сорих шалгалт авахад Санхүү төрийн сангийн хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс тус тус ижил оноотойгоор бусдыгаа хошуучилжээ.
Шалгалтад Тамгын газрын 68 албан хаагчаас 70 шахам хувь нь хамрагдсан бөгөөд 10 багт хуваагдан нийлбэр дүнгээрээ өрсөлдсөн байна. Мөн өдөр нь нийт албан хаагчдын ажлын байрандаа ажлын байрны эмх цэгцийг бүрдүүлж, 5S зарчмыг нэвтрүүлж хэрэгжүүлсэн байдалд үнэлгээ өгчээ. Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ажлын хүрээнд ойлголт, мэдлэгийг сайжруулах, бататгах зорилготой энэ мэт ажлууд хаврын туршид үргэлжлэх бөгөөд гуравдугаар улирлын эхэн үеэр MNS ISO 9001:2016 гэрчилгээгээ авахаар ажиллаж байгаа аж.

Б.Мөнхзул