Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар цас орж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт сумын нутгаар өнгөрсөн шөнө цас ахиу оржээ. Шөнийн 23:00 цагаас эхлэн орсон цас одоогийн байдлаар Баруун-Урт,Асгат, Мөнххаан,Сүхбаатар, Түмэнцогт,Уулбаян сумын нутгаар үргэлжлэн орж байна.
Цасны зузаан тус сумдад 1-5 см-ээр нэмэгджээ. Цас нутгийн хойд болон зүүн хэсгээр үргэлжлэн орох төлөвтэй байна хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Аймгийн ихэнх нутгаар цас орж байгаатай холбогдуулан иргэдийг холын замд гарахгүй байх, гарсан тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, байнгын харилцаа холбоотой явахыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулав.

Т.Одончимэг