Алтан дарь овооны их тахилгын тов батлагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-03-02 19:49:13
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Төрийн их тахилгат уул, овоодын нэг Дарьганга сумын Алтан дарь овооны 105 жилийн ой, их тахилгын ёслолын тов батлагдсаныг танилцууллаа. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны 83 тоот тогтоолоор  их тахилгыг ирэх 07 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд хийхээр болжээ.

Алтан дарь овооны их тахилгын бэлтгэл ажлыг “Төрийн тахилгатай уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслол журам”-ын дагуу хангах ёстой бөгөөд тус үүргийг аймгийн Засаг дарга З.Энхтөрд даалгасан байна.

Одоогоор тахилгын бэлтгэл ажил хараахан эхлээгүй байна.
Т.Одончимэг
関連ニュース