Марафон гүйлтэд 150 гаруй тамирчин оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнөөдөр болсон бүх нийтийн марафон гүйлтэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, багийн иргэд багтсан 150 гаруй тамирчин оролцож таван км замд гүйлээ. Тамирчид Баганат талбайгаас гараанаас гарч, Хонгор хотхон, Баруун бүс худалдааны төв, Онцгой байдлын газар, Биеийн тамир спортын газрын автозамын уулзвар гэсэн маршрутаар гүйж Баганат талбайд барианд орж ирсэн юм.
Тус тэмцээний цэргийн төрөлд Зэвсэгт хүчний 339 дугаар ангийн алба хаагч, дэслэгч Д.Даваасүрэн, байлдагч Б.Баярмагнай, дэд ахлагч Д.Батсайхан, эрэгтэй төрлийн нээлттэй уралдаанд аймгийн Нэгдсэн эмнэлгийн тамирчин Д.Итгэлт, Баянхонгор сумын иргэн А.Мөнгөншагай, Ч.Ялалт нар, эмэгтэй төрөлд БТСГ-ын тамирчин М.Энхзаяа, 339 дугаар ангийн алба хаагч Э.Цэрэндулам, Баянхонгор сумын иргэн С.Даваажаргал нар эхний гурван байранд тус тус орлоо.
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн хүрээнд батлан хамгаалах хууль тогтоомж, үйл ажиллагаа, Зэвсэгт хүчнийг сурталчлах, иргэдэд бие бялдар, сэтгэлзүйн тэвчээр хатуужил олгох зорилгоор зохион байгуулсан тус марафон гүйлтийг Цэргийн штаб, Цагдаагийн газар, БТСГ-аас хамтран зохион байгууллаа.

Б.Мөнхзул