"Монгол бичгийн олимпиад" зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол бичгийг сонирхон судалдаг хэн бүрт нээлттэй боломж болгодог Баянхонгор аймгийн аварга шалгаруулах "Монгол бичгийн олимпиад" энэ сарын 30-нд болохоор товлогджээ.
ЕБС-ийн 6-12 дугаар анги, мэргэжлийн багш, бага ангийн багш, сонирхогчид гэсэн ангилалд аваргуудыг шалгаруулах тус олимпиадын бүртгэл энэ сарын 28-29-нд "Номгон" сургууль дээр болох аж.
Монгол бичгээ сурч эзэмшиж байгаа иргэдийн идэвхийг дэмжих зорилгоор жил бүр зохион явуулдаг тус олимпиадыг сүүлийн жилүүдэд Монгол Улсын Гавьяат багш Н.Биндэрьяагийн нэрэмжит болгон зохион байгуулж байна. Олимпиадыг Баянхонгор сумын ЗДТГ, Боловсрол соёл урлагийн газар, Ерөнхий боловсролын Номгон ахлах сургууль, Н.Биндэрьяа агсны үр хүүхдүүд гардан явуулж байгаа бол олимпиадад хамгийн олон шавиа амжилттай бэлтгэсэн нэг багшийг тусгай шагнал хүлээж байгааг дуулгав.
Монгол бичгийн аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, үндэсний утга соёлын нандин өв болсон монгол бичгийг хойч үедээ өвлүүлэх зорилго бүхий тус олимпиадад нийт ард иргэдийг өргөнөөр оролцохыг зохион байгуулагчид уриаллаа.
Б.Мөнхзул