Аялал жуулчлалын салбарынхан туршлага судалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-03-16 17:56:59
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын албаны мэргэжилтнүүд, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн мэргэжилтэн, БОАЖГ-ын дарга, GIZ-ын төслийн орон нутаг дахь төслийн зохицуулагч, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлалын бизнес эрхлэгч нийлсэн таван хүн энэ өдрүүдэд Тайланд улсын нийслэл Банког хотноо туршлага судлах сургалтад оролцож байна.

Баянхонгор аймаг 2018 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд энэ жил гурван аймагт Эрдэс баялгийн иж бүрэн түншлэл хөтөлбөрийн хүрээнд нутгийн иргэдийг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг Монгол Улсын гурван аймагт хэрэгжүүлэхээр болсны нэг нь Баянхонгор аймаг юм. 
Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Тайландын хамтын ажиллагааны нийгэмлэгүүд тус бүр 200 мянган евро, Монгол Улсын Үндэсний хөгжлийн газар 50 мянган еврогийн хөрөнгийг гаргаж, нийт 450 мянган еврогийн санхүүжилтээр тус төслийг хэрэгжүүлж буй.
"Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг" төсөл 2.5 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд дээрх сургалтад хамрагдаж байна. Сургалт 14 хоног үргэлжлэх аж.
                                                                                                                                            Б.Мөнхзул
関連ニュース