Баянхонгорт "Алт сорьцлох лаборатори" байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Стандартчилал хэмжилзүйн газарт үнэт металл сорьцлох төвийг байгуулахаар болжээ. Одоогоор өрөө байрны тохижилт, тоног төхөөрөмж бүрдүүлэлтийн ажил өрнөж байгаа бөгөөд зургадугаар сарын нэгэн гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна.
Монгол Улсын хэмжээнд Монголбанкинд л үнэт металл сорьцолдог бөгөөд тус ачааллыг багасгах үүднээс Баянхонгор болон Дархан-Уул аймагт ийм төвийг байгуулж буй аж.
Орон нутагт алт сорьцлох, худалдан авах ажлыг хийснээр Ашигт малтмалын нөөц ашигласны 2.5 хувийн татвар /АМНАТ/-ыг суутган төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм байна. Мөн бичил уурхай эрхлэгчид ченжүүдийн гараар дамжихгүйгээр баталгаат жин, тогтвортой үнээр алтаа Монголбанкинд шууд нийлүүлэх боломж нээгдэх юм.
Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 20 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлэхээр болсон “Алт-2” үндэсний хөтөлбөрт “Үнэт металлын сорьцын хяналтын байгууллагыг бэхжүүлж техник технологийг шинэчлэх, алт олборлолтын томоохон бүс нутагт сорьцын салбар лабораторийг аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтэст түшиглэн байгуулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтын тогтолцоог сайжруулах” гэсэн ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасан юм.
“Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Монголбанктай хамтран шийдвэрлэх бөгөөд алт олборлолтыг нэмэгдүүлж, бичил уурхай эрхлэгчдийн олборлосон алтыг худалдан авах эрхзүйн орчныг сайжруулах зорилготой юм байна.
Б.Мөнхзул