Төрийн байгууллагууд төв талбайгаа цэвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-03-20 13:21:28

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд Баганат талбайдаа угаалга цэвэрлэгээ хийж байна. 
"Хаа таарсан газраа шүлс, нус, цэрээ хаядаггүй, хогоо зориулалтын саванд нь хийдэг, бага насны хүүхдүүддээ болохгүй зүйлсийг сануулж, биеэрээ үлгэрлэдэг, орчин тойрноо өөрийн гэр мэт цэвэр цэмцгэр байлгахад хүн бүр анхаардаг байх хэрэгтэй"-г төрийн албан хаагчид  мөн үеэр уриалсан юм.
Сонирхуулахад, Аймгийн төвийн Баганат талбай буюу Засаг даргын Тамгын газрын өмнөх талбайг 1974 онд байгуулсан бөгөөд цементэн цутгамал байсныг 2014 онд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийж их засварт оруулсан байна. Энэ хүрээндээ “Ахмадын цэцэрлэгт хүрээлэн”, төв талбайн хучилт, гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэж, цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлтийг ч шийджээ.
                                                                                                                     Б.Мөнхзул

関連ニュース